“Малчин түмэн”-ий тодотголттой гурван хүүгийн ээж, МУСТА, дуучин Ч.Алтантүлхүүр гурван сарын өмнө одонгийн хүүхдээ өлгийдөж, хоёр дахь амьдралаа эхлүүлсэн.

Жирэмсэн байхаасаа л өөрийнхөө биед анхаарал тавьсан тэрээр төрөөд гурван сар дотор хэвийн жиндээ хүрч, илүүдэл “махгүй” болсон байна. Энэ тухайгаа цахим хуудаснаа зургаар оруулжээ.


Дуучин бүсгүйн хувьд анхны нөхөр болох “Color music” студийн захирал П.Сүхдамбаас са л ж , Батлан хамгаалах яаманд ажилладаг залуутай гэр бүл болсон гэдэг. Улмаар гурван хүүгээ дүүтэй болгож, шинэ үрийн зулайгаа үнэрлэсэн билээ.

Түүний ийнхүү хоёрдахь амьдрал зохиох болсон шалтгаан нь экс нөхөр П.Сүхдамбатай холбоотой. П.Сүхдамба нь ӨМОЗО-ны дуучин Анартай ил далд явалда ж , улмаар дундаасаа үр хүүхэдтэй болсныг дуучин бүсгүй хожим мэджээ.

Улмаар гурван хүүтэйгээ амьдарч байхдаа одоогийн нөхөртэйгөө танилцаж ханилсан байна. Уг нь дуучин Ч.Алтантүлхүүр хэдхэн жилийн өмнө ярилцлага өгөхдөө нөхрийнхөө талаар “Бид хоёр анх урлагийн үйл ажиллагааны үеэр танилцаж байсан. Анхны харцаар бие биендээ дурладаг гэдэгт би итгэдэг. Яагаад гэхээр бид хоёр хоёулаа анх бие биенийгээ хараад дурласан. Тэр үед би цоглог, жаахан охин байлаа. Миний хань надаас хэд ах. Нөхрийгөө хараад даруухан, дөлгөөхөн, буурьтай суурьтай тэр байдалд нь татагдсан. Бүх л хосууд тэгээс эхэлдгийн адилаар бид хоёр ч тэгж эхэлсэн. Арав гаруй жил өнгөрчээ. Энэ хугацаанд маш олон зүйлийг үзсэн. Гэр бүл болгонд байдаг маргаанта й асуудал, таарч тохирохгүй, ойлголцохгүй үе биднийг тойроогүй.
Тэр бүгдийг даваад өдийг хүртэл явж байна. Бидний хувьд одоо анхны харцаар бие биендээ дурлаж байсан хүмүүс биш, гурван хүүхдийн аав ээж, айл гэрийн түшиг тулгуур, хоёр багана болсон тул тэр бүр жижиг сажиг зүйл дээр нурж унаад байхааргүй бат бөх гэр бүл болсон гэж боддог” хэмээж байв.

Дуучин бүсгүйн экс нөхөр П.Сүхдамба нь “Перфект” хамтлагийг үүсгэн байгуулагчдын нэг. “Asian shop” хамтлагийн гишүүн байсан. МУИС-ийг Урлаг судлаач мэргэжлээр төгссөн залуу байдаг бөгөөд оюутан байх үеэсээ тэд үерхэж нэг гэртээ орж байжээ.

Улмаар “Color music” дуу бичлэгийн студийг хамтдаа босголцож байсан түүхтэй. Тэрээр “Академи авардс 2016”-гаас “Атганд үлдсэн эрдэнэ” киноны дууны найруулгаар шагнал авч байсан юм. Мөн “Зэрлэг цэцэгсийн хүлэмж”, “Зүүдэнд ч оромгүй явдал”, “Хөх толбот хүмүүс”, “Тооцоогүй тоглоом”, “Үл таних эмэгтэй”, “Ээж” зэрэг нилээн олон даацтай уран бүтээл дээр дууны найруулагчаар ажилласан нэгэн юм.