Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хоёр дахь хүү Э.Эрдэнэ аавынхаа адил улс төрд хүч үзэхээр шийдсэн нэгэн.

Өдгөө 33 настай тэрээр далайн хүнсэнд нугасгүй дуртай гэнэ. Үүнийгээ ч батлах гэсэн мэт өөрийн цахим хуудаснаа загас, жараахай, хавчаар хийсэн хоолыг идэх гэж буй сторидоо хийдэг.

Э.Эрдэнэ аавтайгаа тун төстэй төрхтэй. Тэрээр Ц.Элбэгдоржийн 2 дахь хүү бөгөөд АНУ-ын “Drexel University”-д биологийн чиглэлээр суралцаж төгссөн юм. Аавтайгаа усны дусал мэт адилхан энэ хүү докторын зэрэг амжилттай хамгаалсан нэгэн. Э.Эрдэнийн үндсэн мэргэжил “молекул-биологич”. Дутуу төрсөн хүүхдийн тархины хөгжлийг сэргээх эм гаргаж авах төсөлд оролцож, цөөнгүй жил лабораторид ажилласан Э.Эрдэнэ Монголд ирж, Цэргийн эмнэлгийн лабораторид судалгаа шинжилгээ хийж байв.

Тэрбээр 2013 онд Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад есөн сарын хугацаанд Монгол Улсын энхийг сахиулах ажиллагааны II ээлжийн Мото-буудлагын батальоны тагнуулын офицероор үүрэг гүйцэтгэсэн билээ. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн нүүрийг гараараа хаасан зураг нэлээд шуугиан тарьсан. Энэ үйл явдал 2011 онд болж байв. Харин 2013 онд Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн хүү Э.Эрдэнэ “Обамадаж” аавынхаа “өшөөг” авсан удаатай.

Э.Эрдэнийн гэргийг Ч.Ариунжаргал гэдэг. Түүний аав Чинболд “Суурь” компанийн гүйцэтгэх захирал аж. Ц.Элбэгдорж, Чинболд хоёр эртний найзууд бөгөөд тэд одоогоос хорь гаруй жилийн өмнө “Сансар”-т айл хөрш амьдарч байжээ. Ч.Ариунжаргал, Э.Эрдэнэ нар хоёр настайгаас эхлэн бие биенээ мэддэг, нэг цэцэрлэгт явдаг багын найзууд гэнэ.

Мөн АНУ-д ч хамт сурч байжээ. Э.Эрдэнэ, Ч.Ариунжаргал нарын хурим 2014 онд болсон аж. 2014 оны наймдугаар сарын 24-нд гэргий Ч.Ариунжаргал нь амаржиж хүү төрүүлжээ.