33 жилийн түүхтэй “Miss Asia USA” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцсон жүжигчин П.Шүүдэрцэцэг тэргүүн миссээр шалгарч, титмийн эзэн боллоо.

Энэхүү миссийн тэмцээнд нь АНУ-д амьдарч, суралцаж байгаа ази бүсгүйчүүд эрдэм, оюун, авьяас чадвараараа өрсөлддөг билээ. Энэ жил уг тэмцээнд нийт 50 гаруй мисс оролцсон байна.