“Мандухай сэцэн хатан”, “Саруул талын ерөөл”, “Говийн зэрэглээ”, “Их авхай”, “Ширүүн тулааны өмнө”, “Унаган хайр”, “Төрийн сүлд өршөө” гээд 150 гаруй дэлгэцийн болон театрын уран бүтээлд гол болон туслах дүр бүтээсэн МУГЖ Д.Гүрсэд өнөөдөр төрдөө үнэлүүлж, Ардын жүжигчин цолоор энгэрээ мялаах нээ.


Дэлгэцийн урлагт олон сайхан дүрээ мөнхөлсөн тэрбээр нэг хэсэгтээ кино урлагаас холдсон юм. Энэ хугацаанд тэрбээр Монгол Улсын Хүүхэлдэйн театрт, “Сэлэнгийн долгио” чуулгад найруулагчааар ажиллаж байсан аж.

Сүүлийн жилүүдэд дэлгэцийн болон телевизийн олон ангит кинонд ухаарал хайрласан өвгөн буурлын дүрд тоглон үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүлээж яваа Монгол Улсын гавъяат жүжигчин Далхсүрэнгийн Гүрсэд гуайд баяр хүргэе.