Монголын Мэргэжлийн Загвар Зохион Бүтээгчдийн Холбооны Ерѳнхийлѳгч, BURO олон улсын дижитал сэтгүүлийн Монгол дахь салбарын үүсгэн байгуулагч модель Ѳ.Содгэрэл төрлөх гэр бүлийнхээ зургийг дэлгэжээ.

Эхээсээ хоёулахнаа тэрээр дүү Ө.Тодгэрэлтэйгээ хамт Buro-г босгож яваа. Багаасаа л нийгмийн идэвхи сайтай, олныхоо дунд нэр хүнтэй онц суралцдаг байсан гэгддэг Ө.Содгэрэлийн аав ээж сэхээтэн хүмүүс бөгөөд охидынхоо боловсролд ихээхэн анхаардаг байсан гэнэ.
Өдгөө 38 настай Ө.Содгэрэл багаасаа л номын хорхойтон байсан бөгөөд тэмдэглэл их хөтөлдөг байсан гэдэг.

Ө.Содгэрэлийг уртаашаа ганц шампунийн рекламанд тоглов уу үгүй юу баян айлын бэр болж, хурим хийн сураг алдарсан хүн хэмээн хэвлэлүүд бичдэг байсан.

Сүүлийн гурван жил эх орондоо бүр мөсөн ирж суурьшсан тэрээр өнгөрсөн хугацаанд Oxford болон George Mason –ы их сургуулийг төрийн удирдлагын мэргэжлээр төгссөн.Загварынхан дундаа боловсрол өндөртэй бүсгүй.