Удаан хугацаанд өөртөө хадгалж явсан “Нора” нэрээ “Анна” болгон өөрчилсөн жүжигчин Н.Баярмаа УДЭТ-ийн сайхан бүсгүйчүүдийн нэг.

Үзэгчдэд төдийгүй салбарынхандаа “дотортой” жүжигчин хэмээн үнэлэгддэг тэрбээр дэлхийд алдартай сонгодог бүтээл болох “Анна Каренина” жүжгийн гол дүрийг бүтээсэн. “Анна Каренина” бол үеийн үед, орон орны уран бүтээлчдийн шандсыг шавхаж, хүчийг сорьдог чансаа өндөртэй уран бүтээл.
Тус уран бүтээлийн гол дүрд тоглож, Монголын анхны Аннаг тайзнаа мөнхөлсөн жүжигчин Н.Баярмаа өнөөдөр Төрийн дээд шагнал хүртсэн театрын уран бүтээлчдээ угтахдаа арай л нимгэн “нойтон” явна лээ. Хэдийгээр автомашинтай Төрийн ордны гадна очсон ч, өвлийн сар хэдийнэ гарсан шүү дээ, Анна минь.


Өдгөө дөрвөн хүүхдийн ээж болсон түүнд “гоё сайхан харагдах яах вэ. Дулаан явахад мянган лан” хэмээн зөвлөх хүн олдоогүй бололтой.