Хошин урлагийн “Мөрөөдлийн театр” хамтлагийн 10 жилийн ой энэ онд тохиож буй. Хэдхэн хоногийн дараа үзэгчиддээ ойн тоглолтоо толилуулах гэж байгаа тус хамтлагийн жүжигчин Б.Эрхэмбаяр, Г.Алтаншагай нар УДЭТ-аас угшилтай.

Багагүй хугацаанд тус театрт дагалдан, залуу жүжигчдээр ажилласан тэд уран бүтээлийн “их багш” нараа үргэлж хүндэлж явдгаа нуудаггүй. Тэгвэл УДЭТ-аас өнөөдөр 19 хүн Төр түмэндээ үнэлүүлж, Төрийн дээд шагнал хүртсэн учраас Г.Алтаншагай тэдэндээ баяр хүргэж, Төрийн ордны урдаас шууд лайв хийн мэндчилгээ хүргэж харагдана лээ. “Унасан газар, угаасан ус” гэдэг шиг урлагийн салбарт хөлөө олоход тус дэм болсон театрын хамт олондоо ачийг санаж явдгаа илэрхийлэн, “бууриа” эргэх ажээ.