73 насандаа Төрийн хамгийн дээд шагнал болох Хөдөлмөрийн баатар цолыг хүртсэн хүн бол Төрийн шагналт Н.Сувд.

Тэрээр Ерөнхийлөгчөөс баатар цолоо хүртэхдээ өөрийн нэрийг бэлэгдэж сувдан цагаан өнгийн торгон дээл өмссөн нь зохьсон гэж ванлий.
Эдүгээ 73 настай ч, үеийнхээсээ хорин насаар залуу харагдах тэрээр 1948 онд Улаанбаатар хотод төржээ. 1972 онд ЗХУ-ын ВГИК-ийг Тайз дэлгэцний жүжигчний мэргэжлээр төгсөж, 1973 оноос одоог хүртэл Улсын Драмын Эрдмийн Театрт жүжигчнээр ажиллаж байна. “Мандухай сэцэн хатан” түүхэн киноны Мандухай хатны дүрд 41 настайдаа тоглон, Төрийн шагнал хүртсэн.
Жүжигчин бүсгүйн анхны жүжгийн дүр нь Н.Островскийн “Инжгүй хүүхэн” жүжгийн Ларисагийн дүр байжээ. Дэлгэцийн бүтээлийнх нь анхны дүр “Эхлэл” киноны Хорлоогийн дүрийг бүтээсэн бол өдгөө тайз, дэлгэцийн олон зуун дүр нь монголчуудын сэтгэлд хоногшжээ.


Тэрбээр 71 насандаа “Анна Каренина” жүжигт дүр бүтээж, үзэгчдийг дахин бишрүүлсэн билээ.