Улсын Драмын Эрдмийн театрын жүжигчин Г.Амгаланбаатар өчигдөр Монгол Улсын Гавьяат Жүжигчин цолоор шагнуулсан.

Хэн бүхний хүрээд байдаггүй тус цол тэмдэгийг 23 жил драмын театрт зүтгэсний эцэст 43 насандаа хүртлээ.

Түүний энэ бүх амжилтын цаана эхнэр Оюунжаргал нь байдаг.
Нөхрийнхөө цалинг чамлалгүй хүсэл мөрөөдлөөр нь амьдруулж яваа тэрээр жүжигчин залууд хоёр хүү, ганц охин төрүүлж өгсөн. Тэдний том хүү 22 нас хүрч буй бол дунд охин нь 12 настай. Харин бага хүү нь гурван настай гэсэн.


Нөхрийнхөө алдаа оноо, амжилтыг ард нь дааж явдаг Оюунжаргал бүсгүй Герман хэлний орчуулагч мэргэжилтэй. Хосууд дөнгөж 15, 16 настай байхдаа л танилцаж байсан бөгөөд насанд хүрэв үү, үгүй юу нэг гэртээ орж эхнэр нөхөр болон суужээ.


Жүжигчин Г.Амгаланбаатарын хувьд үзэсгэлэнтэй гэргийгээрээ өөрийгөө чимэх дуртай.