МУГЖ Хүрэлхүүгийн том охин Х.Намуун сүүлийн жилүүдэд өөрийн нэрийн брэндээрээ олонд танигдах болсон.

Эцэг эхээс заяасан нэрнээсээ илүү брэндээрээ хочлогдох болсон түүнийг залуус Wolarsen нэрээр андахгүй.

Сошиалд тун идэвхитэй байдаг тэрээр сүүлийн үед нам гүм байсан нь ээжтэй нь холбоотой аж. Түүний ээж короновирусын халдвар авч, улмаар өвчин нь хүндэрч эмнэлэгт хүргэгджээ.



Ингэхдээ бүр сэхээнд ортолоо хүндэрсэн байна. Тэрээр ээжийгээ Монгол Япон улсын хамтарсан эмнэлэгт сар гаран сахиж суухдаа амьдралын үнэ цэнэ, хагацa л  зовлoнгын гашууныг нүдээрээ үзэж, сэтгэлээсээ мэдрэн, амьдралын цаг хугацааг хайртай хүмүүстэйгээ өнгөрүүлэх ёстойг ойлгосон гэнэ шүү.