Үзэсгэлэнт төрхөө олноо танигдсан жүжигчин Б.Баярмаа болон Н.Баярмаа нар хар багийн найзууд гэдэг. Тэд хоёулaa жүжигчин бас АЛДАРТ ЭХ-н одонт ээжүүд гээд тэдэнд ижил зүйл их.

Үүнийгээ батлах гэсэн мэт өчигдөр Төрийн ордны гадна “хөөрхөн” Б.Баярмаа, “Анна” Н.Баярмаагаа зорьж очин баяр хүргэж байгаа харагдана лээ.

Н.Баярмаагийн хувьд тэрбээр УДЭТ-н жүжигчин бөгөөд өнгөрсөн жил Анна Каренина жүжгийн гол дүрээрээ Анна Баярмаа ч гэх нэртэй болоод байгаа.

Чадварлаг жүжигчин бүсгүй өнгөрсөн хавар төрийн тэргүүнээсээ алдарт эхийн одонгоо гардан авахад түүнийг дөрвөн хүүхэдтэй гэдгийг мэдэхгүй олон хүн байсан.
Харин Б.Баярмаагийн хувьд мөн л кино урлагт олон сайхан дүрийг бүтээн үеийнхэн дундаа онцгойрч байсан ч сүүлийн жилүүдэд сайн ханийн төрхөөрөө илүү олноо өртөн болсон билээ.

Түүний хувьд дуучин Ариунбаатарын гэргий болж үр хүүхдэдээ илүү цаг гаргах болсон.

Бие төрхөөрөө бусдаас онцгойрдог Баярмаанууддаа аз жаргалыг хүсэн ерөөе.