Монгол Улсад орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага Улсын драмын эрдмийн театрын түүхт 90 жилийн ойг тохиолдуулан уран бүтээлчдийг төрийн дээд цол, одон медалиар шагналаа.

Ардын жүжигчин, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар П.Цэрэндагва:

Төр минь намайг гурван удаа үнсэхдээ өр нэхэлгүй хишгээ хүртээсэнд их өег байна. Сэтгэл хөөрөхгүй байхын арга алга. Гэхдээ бодож тунгаах зүйлээ мартахгүй, үзэгчдээ уран бүтээлээрээ илүү баярлуулна.

Аливаа амжилтын ард талд хүний хань л байдаг. Гурван хүүхдийг минь тээж төрүүлж өгсөн ханьдаа баярлалаа.

Театрыг өдий хүртэл авч ирсэн үе үеийн уран бүтээлчиддээ мөргөе.