Л.Нямаагийн гадна төрх өөрийн эрхгүй харц булаам сайхан харагддаг.

Магадгүй түүний дэгжин хүчирхэг харагддаг байдал эрдэм чадлынх нь илрэл гэлтэй. Гадаад гоо үзэсгэлэн сайхан харагдахын сацуу түүний дотоод гоо үзэсгэлэнг хүмүүсд хандаж буй хандлага хэлж буй урмын үгсээр нь дүгнэх боломжтой юм.

Үзмэрч засалч Л.Нямаа ард түмэнд зориулан, хэлсэн ишлэлүүдээс уншигч та бүхэнд хүргэж байна.

Үзмэрч засалч Л.Нямаагийн хэлсэн ишлэлүүдээс дурдвал:

• Хэцүү бэрхшээл бүхэн чамайг ядрааж, зовоож, залхааж, асуудал дагуулж, сэтгэлийн хүч, тэвчээрийг барахад ТЭВЧЭЭР бүгдийг шалгаж байдаг.

• Хамаг бүгдээрээ хараан зүхэж, ах дүүс найз нөхөд чин чам руу дайрч байсан ч чи өөрөө хэн байна түүгээрээ үлдэх нь чухал. ӨӨРИЙНХӨӨРӨӨ бай.

• Хорвоо ертөнц мөхөх гэж байгаа юм шиг ажил үйлс бүхэн чинь бүтэхгүй байгаа ч гуниглалгүйгээр, гомдлолгүйгээр дотоод сэтгэлээ ХҮЧИРХЭГ байлгахад болно.

• Хамгийн их доромжлол, хоосрол, айдас өөрийгөө хүндлэх сэтгэлээ алдахад байдаг. Чи өөрийнхөө хувь заяаг өөрийнхөө тэвчээр ХАТУУЖИЛТААР өөрчлөх ёстой.

• Чи боловсролтой ч бай, үгүй ч бай оюуны чадвартаа бүхий л энерги, сэтгэл зүрхээ ухаанаа хандуулж чадвал хамгаас ХҮЧИРХЭГ байна.

• Сайн, муу үйлийн үрэнд хугацаа байхгүй. Нvглийн буртагийг нухаж ойлгохгүй, өнөө маргаашийн ашиг хонжооны төлөө бусдыг зүй бусаар хорлох нь элбэг байдаг.

• Үл итгэл, үл тоосноор ангижрах боломжгүй, өөрийн биеэр туулж мэдэрдэг нь байгалийн хууль.