50 гарсан насандаа шинэ амьдрал зохиож, хэнз үрийн зулай үнэрлэсэн гэгддэг МУГЖ Д.Хүрэлхүүг охид нь ойлгодоггүй талаар саяхан нэгэн хэвлэлд ярилцлагад орох үедээ дурьсан байдаг.

Тэрээр “Хийж буй уран бүтээлээ том охиддоо зориулдаг. Аавынхаа сэтгэлийг ойлгоосой гэсэндээ” хэмээн ярьж байсан. Тэгвэл анхны эхнэрээс нь төрсөн Wolarsen буюу Х.Намуун, түүний дүү Х.Сүрэн нар аавыгаа ойлгож уучилсан бололтой.

Оройн зоогыг аавтайгаа цуг барьсан тухайгаа цахим хуудаснаа тэмдэглэжээ.
Аав ээжийнхээ салалтын талаар, амьдралд гарсан өөрчлөлтийнхөө талаар хэдэн жилийн өмнө Walorsen өөрийн цахим хуудснаа сэтгэлээ дэлгэж байсан.
Аавгүй хүнд хэцүү он жилүүдэд ээжийгээ маш их өрөвддөг байсан тухай, аавыгаа уучилж чадахгүй гэдгээ тухайн постод дурьдсан нь олны анхаарлыг татаж байсан түүхтэй.


Ямартаа ч, эрхэм гавъяатыг энхрий охид нь ойлгож, уучилж эхэлсэн бололтой.