Парламентийн танхимд “ногоон гэрлээр” орж ирсэн хүмүүсийн нэг бол Ж.Чинбүрэн. Францад боловсрол эзэмшсэн тэрээр Швейцарийн Лозаны их сургуулийг мэс заслын эмчээр дүүргэсэн гэдэг.

Түүний багш бол дэлхийн элэгний мэс заслын шилдгүүдийн нэг Мишель Жиле хэмээх франц хүн. Чадалтай багшийн шавь болж чанартай боловсрол эзэмшсэн тэрээр ээжийнхээ захиасыг хэзээ хэзээнээс илүү бодож, биелүүлж явдаг гэсэн.

Түүний ээж гадаад руу сургуульд явахад нь “Хамгийн түрүүнд ядуу хүнд тусла. Боломжтой нь аргаа олчихно” хэмээн хэлж байжээ.

Тиймээс гишүүн болсон ч боломж бололцоогүй ядуу хүмүүст туслахыг илүүд үздэг гэдгээ нэгэн ярилцлагандаа дурьдсан байна.