Жүжигчин Г.Ундармааг сайн үйлс хийдгээр нь хүмүүс сайн мэднэ. Харин түүний хувийн амьдралын талаарх мэдээлэл олон нийтэд тийм ч ил биш.

Түүний охин Г.Бэрцэцэгийг энэ удаа онцолъё. ‘U film’-ийн бүтээл ‘Амьдралоги’ хэмээх романтик, инээдмийн уран сайхны киноны туслах дүрд тоглож ирээдүйтэй жүжигчин болох нь гэсэн үнэлгээг мэргэжилтнүүдээс авсан.

Жүжигчин Г.Ундармаа охиндоо хандаж энэ захидалыг охиндоо бичжээ.

“Найз залуугийнхаа гэрт очиж хоновол охин үр минь чи юуг ч битгий хийгээрэй. Тэд чамайг минь хүндлэх учиртай. Чамайг минь дайлж хамаг бүхнээ барьж дээдлэх учиртай. Охин үр минь өгсөн хоолыг нь амтархан идчээд талархаарай.

Зочиноороо аяга тавагаа угаалгадаг айлд ээж нь охиноо бэр болгож өгөхгүй. Учир нь охин минь ширээнээс нь талархаад л босоорой. Гэртэй хонуулчаад өглөө нь босоод чамаар минь цай бэлдүүлэх гэвэл охин минь гүйгээд гараад ирээрэй. Зочноороо цай бэлдүүлдэг, охин минь хийх ёстой юм шиг ойлгодог айлд охиноо бэр болгож өгөхгүй ээ.

Миний охин айлд анх очвол юуг ч битгий хийгээрэй. Ихэмсэг агаад ялдам байгаарай. Охиноо ээж нь хангалттай гэрийн ажилд сургаж өсгөсөн учир чамайг минь хэн ч шүүх эрхгүй. Айлын хүн болоод харин хадмуудаа хоол ундаар битгий таслаарай охин үр минь… гэсэн байна.