Монголын урлагт өөрийн гоо төрх, ялдам инээмсэглэл, цог золбоотой байдлаараа ялгардаг уран бүтээлч бол Б.Мишээл.

Ид мандаж байхдаа анхны амьдралаа үе тэнгийн залуутай эхлүүлж, хүүтэй болсон тэрээр өдгөө хоёр дахь амьдралаа өөрөөсөө даруй хэдэн насаар ах улс төрч залуутай эхлүүлээд буй.

 

Нөхөртөө халамжтай, хүүгийнхээ сайн ээж гэдгээ фенүүддээ үргэлж мэдрүүлж байдаг түүний “төрхөм” буюу төрсөн гэр бүлийн зурагтай танилцая.


Жүжигчин бүсгүй аав ээж өөрсдийн гэсэн бизнестэй тов хийсэн амьдралтай хүмүүс байдаг аж. Тиймээс охидоо хувийн дунд сургууль төгсгөж, мэргэжил сонголтыг үлдээдэг гэдгээ Б.Мишээл нэгэнтээ ярьсан билээ. Түүний том эгч нь гадаад харилцааны мэргэжилтэй, дүүгээсээ ялгарахгүй царайлаг нэгэн гэсэн. Харин дүү Б.Үжин нь “Шинэ Монгол” ахлах сургуулийн 12-р ангид суралцдаг бөгөөд сүүлийн үед олны танил “тренд”-үүдийн нэг болоод байгаа. Тэрээр цаашид БНСУ-д жүжигчний мэргэжлээр суралцах бодолтой бөгөөд тоглосон кино, рекламуудаа өөрийнхөө давуу тал болно хэмээн итгэдэг тухайгаа нэгэн хэвлэлд ярьжээ.


Ямартаа ч, хөөрхөн тодотголтой жүжигчин Б.Мишээл ийм “төрхөм”-тэй юм байна шүү.