“Choi Hainzan” продакшны үүсгэн байгуулагч, продюсер, жүжигчин Ч.Ундралын амьдрал олны өмнө ил байдаг.

Хэзээнээс хөөрхөн сайхнаараа гайхагддаг байсан түүний хувийн амьдралыг сонирхох хүн ч олон. Өдгөө тэрээр найруулагч Б.Баатараас төрсөн хүү Б.Хабултайгаа хамт Испани улсын Барсилон хотод аялж, амарч явна.
Энэ удаад зөвхөн хүүтэйгээ хамт дурсамж бүтээж, хүүгийнхээ үзэх дуртай хөл бөмбөгийн багуудыг тоглолтыг дэргэдээс нь үзэж яваа аж. Харин охин Дагинаа, залуу нөхөр Даваадорж нар Монголдоо үлджээ.

Нэгэн цагт хүүгээ дэлхийн алдарт хөл бөмбөгчин болно гэдэгт итгэдэг тэрээр хүүгийнхээ хүсэл мөрөөдлийг юу юунаас илүү хүндэтгэдэг ээж гэдгээ нуудаггүй.