Монголын үлгэр жишээ сайхан гэр бүлүүдийн нэг бол Б.Түвшинбаярынх. Тэрээр эхнэрийнхээ хүслээр амьдруулдаг бөгөөд эхнэр нь ч сэргэлэн, адтай, царайлаг, гоолиг, сайхан эмэгтэйгэдгээрээ алдартай.

Үерхээд багагүй хугацааг үдсэний дараагаар анхны охиноо төрүүлж байсан Түвшинбаяр, Уранхолбоо нар дундаасаа өдгөө таван охинтой.

Тэгвэл олноо “Ану” нэрээр алдаршсан Ч.Уранхолбоо анх нөхрөө өөртөө тэнцэх хэмжээний залуу юу гэдгээ хүлээн зөвшөөрөхөөсөө өмнө хадам аавыгаа эн түрүүнд шинжиж байсан гэнэ шүү.
Энэ тухайгаа тэрээр “Би бол эр хүний удмыг харах хэрэгтэй гэж боддог эмэгтэйчүүдийн нэг. Ялангуяа нөхрийнхөө аавыг их ажиглаж шинжиж байсан. Тэр гэр бүлдээ гаргаж байгаа хандлага, хань ижилтэйгээ харилцаж байгаа харилцаан дээрээс нь маш их итгэл үнэмшлийг олж авч чадсан. Ханийгаа зөв таньсан, ямар нэгэн өнгөнд хууртаагүй гэж боддог. Сайхан өсгөж хүмүүжүүлсэн аав ээжид нь өнөөдөр амьдралаараа би талархлаа илэрхийлээд явж байгаа гэж ойлгодог. Миний хань их зөв залуу” гэжээ.