Ардын жүжигчин А.Долгор одоогоос 30 жилийн өмнө буюу 1991 онд “Бодлын цагаан хун” дуугаар ” Морин хуур” наадамд оролцож олноо илүү танигдсан.

 

Өдгөө 70 насны босго руу дөхөж яваа тэрээр 50 наснуудаас ялгарахааргүй сайхан биеэ авч явдаг нь түүний ханьтай холбоотой гэнэ лээ. Дөч нас гарсан хойшоо учирсан тэдний хэн хэн нь өмнө нь амьдралтай байсан.

Дуучин эмэгтэйн анхны нөхөр төрийн шагналт хөгжмийн зохиолч Х.Билэгжаргал агсан байсныг мэдэхгүй хүн ховор. Тэрээр нөхрөөсөө салаад гундуу явахад одоогийн нөхөр Д.Сайнцог хурандаа таарсан гэдэг. Тухайн үед Д.Сайнцог хурандаа эхнэрээ цаг бусаар алдаад хэдэн оныг үдсэн байжээ.

Ташрамд дуулгахад, одоогийн нөхөр Д.Сайнцог залуу зандан, ганц бие явахдаа анх ирээдүйн эхнэрийнхээ тоглолтыг үзчихээд найзууддаа “Энэ бүсгүйг би заавал эхнэрээ болгоно” хэмээн мөрий тавьж байсан удаатай гэсэн шүү.