“Дээлний шинэ, хүний хуучин нь дээр” эртний сайхан үг бий. Тэгвэл эхнэрээсээ тусдаа амьдарч байсан ч, эцэст нь эргэн очсон олны танил залуусыг танилцуулж байна.

Дуучин Д.Найдандорж

Хоймор нутгийн хүү “Хайраар зөөлөрдөг хорвоо”, “Яг л чи минь”, “Жаргалын орон” зэрэг дуунуудаараа үзэгч олныг баясгасан дуучин бол Д.Найдандорж. Дөнгөж оюутан байхдаа “Сэтгэлийн нандин” дуугаараа олны анхаарлыг татаж, охид бүсгүйчүүдийн краш болж явсан тэрээр Д.Номинзул хэмээх үе тэнгийн даруухан бүсгүйтэй дэр нэгтгэж байв. Харин өнгөрсөн жил тэд салсанаа олон нийтэд зарласан. Харин тэдний охин нь дунд сургуулийн сурагч болсноор тэд дахин хамтдаа амьдарч эхэлсэн бололтой.

Жүжигчин Р.Отгонбаяр

“37-р точка” киноны Тулгатын дүрээр олонд танигдаад байгаа залуу жүжигчин Р.Отгонбаяр охидын харааг булаах болсон. Тэрбээр олонд танигдаж эхэлж байхдаа Б.Гэрэлээ гэх мэргэжил нэгт бүсгүйтэй ханилж, бяцхан охинтой болсноо зарлаж байв. Гэвч өнгөрсөн жилийн өдийд “Нийслэл хүүхэн” кинонд тоглох үед түүний гэргий жүжигчин Мишээлтэй нөхрөө хардаж, улмаар хоёр талд жил орчим хугацааг өнгөрүүлсэн.


Харин тэд саяхнаас эргэн нийлж, охиныхоо ирээдүйг хамт бүтээхээр шийджээ.

Загвар өмсөгч О.Мөнхдалай

“Хувьсал” продакшны дэлгэцийн хоёр дахь уран бүтээл “Зүрхээр наадагч” уран сайхны кинонд загвар өмсөгч О.Мөнхдалай Билгүүний дүрийг бүтээсэн. Тэрбээр 2009 оны “Азийн топ” модель, “Гоёл-2011” наадмын шилдэг эрэгтэй моделиор тус тус шалгарч байсан билээ. Түүнийг кинонд тоглосноос хойш охид бүсгүйчүүд ихэд анхаарал тавин сонирхох болсон ч О.Мөнхдалай гурван хүүхдийн аав өнөр бүлийн эзэн байсан. Улмаар хоёр жилийн өмнө эхнэр гурван хүүхдээ орхиж, дуучин А.Хишигдалайтай хамтран амьдарч байв. Өнгөрсөн зунаас эхнэртээ эргэн ирж, гэр бүлээ эмхтгэсэн гэдэг.Түүний эхнэр Зулгэрэл “Камертон” хамтлагийн дуучин Мээдээгийн “Mi Amor” дууны цуврал клипэнд тоглож байсан мөн л загвар өмсөгч бүсгүй.


Нас залуу ч гурвын гурван хүүхдийн эцэг эх болсон тэд хувиараа бизнес эрхэлж, хүссэн үедээ л загвар өмсдөг нэгэн билээ.

Профессор Д.Бум-Очир

Монгол хэл соёл, өв уламжлал, соёлын дархлаанд жинтэй хувь нэмрээ оруулж яваа аавынхаа буюу Ардын багш, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хэл бичгийн шинжлэх ухааны доктор, профессор С.Дуламын залгамж халаа болж, антропологийн шинжлэх ухааны салбарт амжилттай ажиллаж буй МУИС-ийн Антропологи, археологийн тэнхимийн эрхлэгч, доктор, профессор Д.Бум-Очирыг танихгүй хүн ховор. Тэрбээр Монголын ШУА-д хэл бичгийн ухааны докторын зэрэг хамгаалснаас гадна Кембриджийн их сургуульд нийгмийн антропологийн чиглэлээр магистр, докторын зэргээ хамгаалан, Лондон коллеж их сургуульд пост докторын судалгаагаа хийсэн тэрээр Монгол телевизтэй хамтран дэлхийд тархсан монголчуудын тухай “Заншлын хэлхээ” хэмээх 20 цуврал нэвтрүүлэг бэлтгэн олон нийтэд хүргэсэн билээ. Тэрээр хэдэн жилийн өмнө гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэн, улмаар эхнэр нь тусдаа амьдарч эхэлсэн дуулиан дэгдэж байв. Харин хосууд хүүхдүүдээ бодон, хайр сэтгэлээ баталгаажуулан “амьдралаа аварч үлдэх” сонголтыг хийсэн байна.

Аварга А.Сүхбат

Монголын хамгийн олон эхнэртэй олны танил эрчүүдийн нэг бол үндэсний бөхийн аварга, УИХ-ын гишүүн асан А.Сүхбат. Албан ёсны ганц эхнэртэй ч, албан бус хоёр эхнэртэй. Бага эхнэр Н.Гарамханд бүсгүйгээс хоёр жилийн өмнө салсан тэрээр хоёрдахь гэргий Содоо руугаа эргэн очсон байдаг. Аварга А.Сүхбат Содоо бүсгүй нар Н.Гарамханд бүсгүйг амьдралд нь орж ирэхээс өмнө хамтран амьдарч байсан гэдэг.