Эмэгтэй хүн байгалиасаа хүүхэд гаргаж өсгөж хүмүүжүүлэх хүндтэй үүргийг гүйцэтгэдэг.

Тэгвэл энэхүү үүргийг нэр төртэй биелүүлэхээс гадна өөрийнхөө гоо сайхан, гоё галбирыг алдахгүй үеийнхээ ээжүүдэд үлгэр жишээ болж яваа олны танил бүсгүйчүүдийг онцолж байна.

Дуучин Ану буюу Уранхолбоо

Дуучин Ануг төрөөд 21 хоногтой ярилцлага өгөхөд түүнийг хүүхэд төрүүлсэнд итгэх хүн ховор байсан. Өдгөө таван охинтой түүний бага хүүхдүүд нь энэ жил дөрвөн нас хүрч буй. Хоёр жилийн өмнө тэрээр мөрөөдлийн хуримаа хийж, албан ёсоор айлын эзэгтэй болсон.

Фото мисс, дуучин Очгэрэл

Түүнийг хүмүүс Монголбанкны захирал Чулуунбат агсны бэр гэдгээр андахгүй. Өөрөөсөө хэдэн насаар ах залууг насны ханиараа сонгосон тэрээр өдгөө дөрвөн хүүхэдтэй.
Бага гуравдахь хүүхдээ тээж байхдаа “Содура” уран сайхны кинонд тоглосон түүнийг сайн жүжигчин гэдэгтэй хэн ч маргахгүй.

УДЭТ-ийн жүжигчин Баярмаа

Орчин цагийн “Анна Каренина” гэх алдрыг өөртөө зүүсэн бүсгүй бол УДЭТ-ийн жүжигчин Баярмаа.

Гэр бүлээ олноос нууцалдаг түүнийг саяхан Алдарт эхийн хоёрдугаар одон хүртэхэд гайхах хүн олон байсан. Түүний нөхөр, хүүхдүүд “хий үзэгдэл” мэт нууц хэвээрээ л байгаа.

Продюсер Уран

“Намайг Амараа гэдэг” рекламаараа олны танил болж Итгэл, Үргээлэг киногоороо олонд танигдсан жүжигчин Амарсайханы гэргий Уран санхүүч мэргэжилтэй ч сайн продюсер гэдгийг уншигч та мэдэх биз. Нөхрийнхөө амжилтын арыг даадаг энэ бүсгүй таван сайхан хүүхэдтэй.

Бага охин нь саяхан нэг нас хүрсэн. Уран бүсгүй хэзээд гоо үзэсгэлэнтэй, гоолиг сайхнаараа байдаг.

 

Ариунбаатарын гэргий Жүжигчин Баярмаа