“Инээмсэглэл FM 99.3”-ийг үүсгэн байгуулагчдын нэг элэглэгч, жүжигчин Чапи буюу Ихбаярыг төрийн түшээд төвөггүйхэн хошигночихдогоор нь ард түмэн андахгүй.
Ганц хүний театрыг Монголд хөгжүүлнэ хэмээн нэг үе тэмцэж явсан залуу урлагийн салбараас түр хөндийрөөд хэдэн оны нүүр үзэж буй.
Нэгэн хэсэг Солонгост ажиллаж амьдарч байсан тэрээр өнгөрсөн долдугаар сард Төрийн дээд шагнал “Алтангадас” одон хүртсэн. Энэ бүхэндээ урамшсан тэрээр урлагтаа эргэн иржээ.
Жүжигчин залуугийн хувьд өнгөрсөн жилийн хөл хорионы үед хууль бусаар мөрийтэй тоглоом бүлэглэн тоглож баригдаж байсан түүхтэй. Түүнээс хойш хэсэг хугацаанд нам гүм амьдарсан тэрээр саяхнаас дахин элэглэлээ хийдэг болсон гэнэ шүү.