Нэгэн цагт нийтийн дууны ханхүү явсан дуучин С.Жавхлан урлагаас хальж, улс төрд үзэл бодлоо илэрхийлдэг болоод 10 гаруй оныг үдэж байна.

Тэр хооронд парламентийн гишүүнээр нэгэнтээ сонгогдож, эрх мэдлийн оргилд хүрч явсан тэрээр өчигдөр эхнэртэйгээ муудалцсан бололтой.

Өөрийн цахим хуудаснаа “Галыг минь түлэх гэргий байна уу, та минь ээ” хэмээн бичиж олны анхаарлыг татав. Уг постны дор “Эхнэртээ хаягдаа юу” гэх үгс мэр сэр харагдаж байв. Элдэв сэтгэгдэл хөвөрсөн уг постоо эрхэм гавьяат тун удалгүй устгана лээ.


Сонирхуулахад, түүний гэргий Г.Эрдэнэчимэг хэдхэн хоногийн өмнө “Нэг голын ус” цомгийн баяраа хийж, нүүрээ будан, үсээ янзлан орчин үеийн стиль имиджтэй дахин үзэгчдийн өмнө гарсан. Хосуудын хувьд 10 гаруй жил ханилж буй бөгөөд өдгөө 4 хүүхдийн эцэг эх болсон. Энэ хугацаанд дуучин Г.Эрдэнэчимэг нөхрийнхөө “үгээр байж”, монгол дээл хувцасыг өдөр тутамдаа өмсөж хэрэглэн, нүүр амаа ч буддаггүй байв.

Тэр бүү хэл, гэртээ араг төрүүлж хүүхдүүдээ төрүүлж байсан “тэвчээртэй” эмэгтэй.