Эрүүл мэндийн яам (ЭМЯ) өнгөрсөн онд дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахлыг далимдуулан өндөр үнээр амны хаалт худалдан авсан гэх мэдээллийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж байна.

КГэхдээ одоогоор хэн нэг албан тушаалтныг буруутган яллагдагчаар татаагүй гэдгийг эх сурвалжууд тодотгосон юм. ЭМЯ-ныхан “Энхийн шүүдэр” ХХК-ийн өмнөд хөршөөс импортолсон N95 загварын амны хаалтыг нэг ширхгийг нь 20 000 төгрөгөөр тооцож, 150 000-ыг 2.9 тэрбум төгрөгөөр худалдан авсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээ, цахим мэдээллийн хэрэгслээр гарч буй билээ.

 

БНХАУ-аас 1500 орчим төгрөгөөр оруулж ирсэн уг амны хаалтыг бусад аж ахуйн нэгжүүд ЭМЯ-нд 8000-10 000 төгрөгөөр нийлүүлэх санал өгчээ. Гэтэл дээрх аж ахуйн нэгжид давуу байдал олгон, нэг бүрийг нь 20 000 төгрөгөөр тооцон ЭМЯ худалдан авсан гэх мэдээллийг АТГ-ынхан багагүй хугацааны өмнөөс шалгаж эхэлсэн юм билээ.

Түүгээр ч зогсохгүй ЭМЯ-наас зарласан сонгон шалгаруулалтад 1-2-хон аж ахуйн нэгж л ялагчаар тодорч байгаа асуудлыг ч нарийвчлан шалгаж буй гэнэ.