Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн наймдугаар сард хичээл зүтгэл, сурлага спортоор манлайлж буй сурагчдад Ерөнхийлөгчийн тэтгэлэг олгох зарилга гаргасан.

Уг зарилгын дагуу их дээд сургуулийн оюутнуудаас хичээл сурлагаараа манлайлж буй оюутнуудад сургалтын төлбөрийн тэтгэлэг олгож эхэлсэн байна.
Өчигдөр цахим хуудаснаа нэгэн их сургуулийн оюутныг Ерөнхийлөгчийн Тамгын газрын төлөөлөгч нар болон тус сургуулийн захирал эмэгтэйн өрөөнд дуудаж, сургуулийн захирал нь “Намайг таних уу” хэмээн таахалзан тус оюутныг сургалтын төлбөрөө төлөх боломжгүйг бүлтэгнүүлэн яриулж хэрхэн “дур тавьцгааж” байгаа бичлэг цацагджээ.
Үнэндээ, Ерөнхийлөгчийн тэтгэлэг нь тэр оюутны санхүүгийн байдалд огт хамаагүй бөгөөд зөвхөн хичээл сурлагын амжилт нь хамаатай билээ.

Тэтгэлэг гардуулахын өмнө тус сургуулийн захирал эмэгтэй нь оюутан хүүд сэтгэлзүйн дарамт үзүүлж “Чи намайг таних уу. Чи нэг болохгүй юм хийж…Төлбөрийн боломжгүй тус цаашид суралцахгүй боллоо. Яагаад гэдгийг энэ хүмүүс хэлнэ” хэмээн хэлж буй нь олны дургүйцлийг хүргэлээ.

 

Учир нь түүний үг яриа, үйлдэл нь оюутныг сэтгэлзүйн дарамтанд оруулж хүний эрхэнд халдаж буйн нэг илрэл юм. Мөн оюутан хүүгээр санхүүгийн байдлыг нь яриулж, түүнийгээ олон нийтэд цацсан нь хүчирхийллийн нэг хэлбэр билээ.

Хэдийгээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан энэхүү тэтгэлэгт олон хүн ам сайтай байгаа ч, ажлын албаныхан нь хөрсөн дээр буулган ажил болгохдоо “алаад” байгаа нь даанч харамсалтай.