Хоёр хоногийн өмнө буюу өнгөрөгч 11-р сарын 30-нд цагдаагийн байгууллагт ДХИС-ийн сонсогчийг багш нь гэмтээсэн гэх дуудлага иржээ.

Дуудлагын дагуу очиж шалгахад, ДХИС-ийн ёс журмын ахлах офицер, Хилийн цэргийн ахмад 44 настай, эрэгтэй Н тус сургуулийн сонсогч 28 настай, эрэгтэй Г-ын хөлний шилбийг цаасны хутгаар 15 см хэмжээтэй зүссэн байжээ.

 

Хохирогч өдгөө эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй бөгөөд биеийн байдал хэвийн байгаа аж. Сэжигтэн Н цагдаад өгсөн мэдүүлэгтээ “Сонсогч нь дүрмийн бусаар өмдөө хэтэрхий нарийхан болгож, оёсон учир Ёс журмын офицер нь шаардлага тавьж, өмдний түрүүний оёдлыг буулгах гэж байгаад цаасны хутгаар санамсаргүй зүүн хөлний шилбийг зүссэн” гэжээ.