Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр өнөөдөр тохиож байна.

НҮБ-аас энэ өдрийг 1981 оноос эхлэн тэмдэглэж ирсэн юм. 2025 он гэхэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдрах, ажиллах орчинг бүрдүүлэх, дэд бүтцийг сайжруулах зорилтыг дэлхий нийтээр тавиад байгаа юм.
Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг Хөдөлмөрт зуучлах төвийг нээн, тэднийг ажилтай орлоготой болгохоор ажиллаж байна. Мөн ажил олгогчдын шаардлагад нийцсэн мэргэжилтэй ажилчдыг бэлтгэх сургагч багш нарыг бэлдээд байна. Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй 105 мянган иргэн байна.
ДЭМБ-аас гаргадаг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тайлангаас харахад дэлхийн нийтийн хүн амын 15 хувь буюу 1 тэрбум гаруй хүн хөгжлийн бэрхшээлтэй байна.