Хүний эрхийг дээдэлдэг гэх БНСУ-д амьдардаг монгол иргэдийн эрх ихээхэн хохирч байгааг уншигч та сүүлийн хэдэн өдрийн мэдээллээс анзаарсан байх.

Дунд сургуулийн 13 настай охин дөрвөн Солонгос охинд 6 цагийн турш ёс бусаар хүчирхийлүүлсэн талаар сүүлийн үед хэвлэлүүд бичих боллоо.

Тэгвэл дахин нэгэн монгол бүсгүй өнгөрсөн 10-р сарын 9-нд тус улсын Ансан хотод бусдад ноцтойгоор зодуулж толгойдоо хэд хэдэн оёдол тавиулжээ.

 

Улмаар тус эмэгтэйг визгүй гэх шалтгаанаар тус улсын emergation буюу цагаачлалын газар сар гаруй хоригдож байгаа аж.

Эх сурвалжийн мэдээллээр солонгос иргэн эмэгтэйг толгойн тус газар нь архины шилээр хэд хэд цохиж, ноцтой гэмтэл учруулжээ. Гэвч тус улсын цагдаагийн газар тус хэргийг хэрэгсэхгүй болгон хаасан байна.