Мэргэжлийн сумогийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Давгадорж өнгөрсөн есдүгээр сараас хойш удтал гадаадад гахай шувууны мах идэж, залуу эхнэртэйгээ амраглаж яваагаа цахим хуудаснаа нийтлэж байв. Энэ хооронд өөрийн ажил, амбицийн хэд хэдэн асуудлуудаа Японд шийдэж ирсэн тэрээр өдгөө эх орондоо иржээ.


Түүнийг эзгүйд “улс төрч” Д.Мөнх-Эрдэнэ “Аса цирк”-ийн үнэн төрхийг илчилсэн. Мөн түүнийг “Хаанбанк”-нд санаархагчдын нэг болохыг нь, түүний хариуцдаг Үндэсний хөрөнгө оруулалтын банкны булхай зэргийг УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар баримттайгаар ил гаргасан. Дээрх асуудлуудаас болж Аса Д.Дагвадоржийг үзэн ядах, муулах хүмүүс олширсон билээ.

Харин энэ бүхэнд сошиалаар “заналтай” хариу өгч явсан Асашёорюү Д.Дагвадорж эх орондоо ирсэн төдийгүй, өөрийн их хөрөнгөөр Өвөрхангайн аймгийн Хархорин сумын нутгаар урсах Орхон голын хөвөөнд барьсан ресорттоо шууд очсон байна.