Орчин цагийн залууст зөв үлгэр дууриалал үзүүлдэг имфелюсэрүүдийн нэг бол англи хэлний багш, комедиан, бизнес эрхлэгч Б.Идэр-Од. Өөрийнхөө онигор нүдийн брэндээ гэж боддог гэдгээ нуудаггүй тэрээр өөрийнхөө тоглосон рекламнаас ичив. Өөрөөр хэлбэл, өөрийнх нь гадаад дүр төрхийг тус рекламны зураг авалт, эвлүүлгийг хийсэн Солонгос дизайнерууд “эвдсэн” хэмээн бодож буйгаа илэрхийлжээ.

Тэрээр “Энэ Солонгос дизайнерууд бүр арай паналтай юмаа” хэмээн бичсэн байна. Комедиан залуугийн хувьд сүүлийн үед шоу бизнест хөл тавин, “Тал нутгийн зомби” киноны хөрөнгө оруулагчаар ажилласан. Мөн “форекс” О.Мөнхжинтэй хамтран IHC койны бизнест хамтарч буй билээ. Үүнийхээ хажуугаар тэрээр влогоо хөтөлж, комедианаа хийн, өөрт таалагдсан реклам сурталчилгаанд тоглож, тун “хөдөлгөөнтэй” амьдарч явна.