Нийтийн дууны ертөнцөд цахиур хагалан гарч ирсэн дуучин Б.Болд хоёр дахь гэргий Х.Мөнгөнцэцэг өдгөө гурван хүүхдийн ээж аав болон амар амгалан жаргаж суугаа.

Найз бүсгүйчүүдийн нандин харилцаанд сэв суулган байж, урьд хойд эхнэрээ болгон яваа тэрээр энд тэндхийн арга хэмжээнд хэзээний жентелмэн шиг хувцаслан хээв нэг инээд алдан алхах аж.

Бодвол 30 насандаа хоёр эхнэрийн нийлсэн дөрвөн хүүхдийн эцэг болж намба суужээ.
Цаг хугацааг ухраавал, дуучин Б.Болд том охин Аялгуугаа өнөө маргаашгүй төрөх дөхсөн байх үед Э.Чулуунчимэгт “гардуулсан” нь тухайн үеийн хэвлэлд бичигдэж байв. Анхны амьдралаа эхлүүлж байхдаа л авгай, хүүхний асуудалтай байсан түүний энэ төрхийг харахаар намба сууж, томоожоо юу гэх бодол зэрвэсхийх юун.