Загвар өмсөгч О.Билгүүний найз бүсгүй Алунгоо “Models” нэвтрүүлэгт орж хэдийнэ олны танил болсон.

Шилдэг гуравт шалгарч үлдэж чадаагүй тэрээр өөрийн хасагдсан зургаа хамгийн сайхан зураг байсан хэмээн цахим хуудаснаа бичжээ.

Мөн тэрээр цаашдын ирээдүйнхээ талаар бодлоо фенүүдтэйгээ хуваалцан, өөрийгөө нийтэч биш ч ойр дотны хүмүүстээ бүх хайраа зориулдаг, үнэнч хэмээсэн байна.

Тэрээр цаашид олон улсад загварын чиглэлээрээ ажиллах хүсэлтэй бөгөөд болж өгвөл стилист болно хэмээн зорьж буйгаа илэрхийлжээ.