“Монголын сайхан бүсгүй-2002” тэмцээний “Мөнгөн эрдэнэ” өргөмжлөлийг хүртсэн мисс Б.Шүрэнчимэг тухайн үедээ л эрчүүдийн шүтээн болж явсныг нуух юун.

Царай зүс, бие галбир, мэдлэг боловсрол, авьяас чадвараараа үеийн бүсгүйчүүдээ манлайлж явсан энэ бүсгүй нэгэн хүлээн авалтын үеэр загварын дүү нартайгаа хүрэлцэн иржээ. Энэ үеэр тэрээр нэгэн залууг хүзүүдсэн нь манай папариццийн дуранд өртлөө. Тус зургийг хальт харвал мисс бүсгүйг залуу амрагтай болоо юу гэх бодол зурсхийх.
Гэвч хүзүүдүүлсэн энэ залуу амраг нь биш хуурай дүү нь гэсэн шүү. Хөөрхий мисс удаан зогссоны улмаас хөл нь өвдөөд ийнхүү түшсэн бололтой.
Мисс Б.Шүрэнчимэгийн хувьд өдгөө гурван хүүхдийн ээж болсон. Үе тэнгийн Х.Чинбат гэх залууг ханиараа сонгосон тэрээр мисс бүсгүйчүүд гоо сайхнаа хэвээр нь хадгалж яваа.
Германд багагүй хугацаанд амьдарч байсан Б.Шүрэнчимэг эх орондоо ирснийхээ дараа “Говь” компанийн намар, зуны коллекцийн нүүр царай болж, загварын салбартаа comeback хийсэн нь хэдэн жилийн өмнөх явдал.