Урлагт өөрийн гэсэн өнгө төрхөөрөө ялгарч буй нэгэн бол реппер Mrs M буюу А.Тамир юм. Түүнийг жүжигчин СТА О.Энхтуулын охин гэдгээр андахгүй биз ээ.

Тэрээр саяхан анхны хүүхдээ төрүүлсэн. Амаржаад удаагүй байгаа тэрээр эргэн ажилдаа орсон байна.

Харин түүний бяцхан охиныг эмээ нь буюу үзэсгэлэнт жүжигчин бүсгүй О.Энхтуул харж байгаа аж. Энэ тухайгаа реппер Mrs M өөрийн цахим хуудаснаа онцолжээ.

Реппер бүсгүйг анх гэрийнхэн нь урлагийн хүн болоход дургүй байсан ч одоо хамгийн их дэмждэг гэнэ. Тэрээр 2008 оноос эхлэн “Unicorn” гэх амьд хөгжмийн хамтлагт бөмбөр тоглосноор урлагийн гараагаа эхлүүлж байжээ. 2008 оноос 2012 он хүртэл “Playtime” шоунд амьд хөгжмөөр дагнан, алгасалгүй оролцож байв.

14 насандаа гэр бүлээрээ Герман руу нүүж очсоноор найзуудаасаа холдож, гэртээ ихэнх цагийг өнгөрөөдөг байсан тул төрөл бүрийн хөгжмийн зэвсэгээр хичээллэж өөрийгөө дуулах авъяастай гэдгийг мэдэж авсан гэдэг.