Амьдрал бол хүүрнэж дуусашгүй баян амьдралтай, тааж хэлэх аргагүй сонин хачнаар дүүрэн хөлөг онгоц гэлтэй.


Мөнгө хөрөнгө алдар нэр хоёр түүнийг улам бүр өрнөлэй басхүү адармаатай болгож орхидог хэмээн манай нэгэн олны танил эрхэм хэлсэн нь үнэний ортой.

Энэ бүхнийг өөрийн биеэр туулж яваа хүн бол МУГЖ Л.Баттулга буюу олноо танигдсан нэр нь Аглуу эрхэм. Цагтаа “Х-ТҮЦ” продакшны урдаа барих чадалтай, авьяастай жүжигчдийн нэг гэгддэг байсан түүнийг мэргэжлийн талдаа хэнийг ч дагуулахгүй нэгэн гэдгийг мэргэжлийн хүрээнийхэн нь нотолцгоодог.

Ноён Аглуу өдгөө 46 настай ч, долоон хүүхдийн эцэг. Тэрээр хэнз хүүгээ өнгөрсөн 2021 оны хавар өлгийдсөн билээ.

Хүүхдийнхээ зургийг олноо ил гаргаагүй тэрээр шинэ оны дараа хүүгийнхээ зургийг олноо дэлгэсэн байна. Энэ хүү түүний анхны хүү биш юм.
Түүний долоон хүүхдийн гурав нь хүү.
Оюутан ахуйдаа танилцаж дотноссон бүсгүйгээс төрсөн том хүү нь өдгөө эрийн цээнд хүрч, эхнэр хүүхэдтэй болсон.

Харин түүний анхны эхнэр В.Уянгаас төрсөн гурван хүүхдийн бага нь мөн л хүү. Англи-испани хэлний орчуулагч мэргэжилтэй энэ бүсгүй жүжигчинд хоёр охин, нэг хүү төрүүлж өгсөн гэдэг.

 

2005 оны үед В.Уянга бүсгүй бага хүүгээ төрүүлээд удаагүй байхад Аглуу одоогийн гэргий Н.Оюунчимэгтэй үүсгэсэн хайрын романсаа лавшруулж, хамтран амьдарч эхэлсэн гэдэг. Өөрөөр хэлбэл, дунд хүү нь энэ жил 17 нас хүрч буй.

Гурвын гурван хүүхэдтэй, тогтсон амьдрал дундуур нь орж ирсэн одоогийн эхнэр жүжигчин Н.Оюунчимэг Аглууд хоёр алаг нүдтэй охин төрүүлж өгсөн. Тэрээр өнгөрсөн жил 39 насандаа ийнхүү бага хүүг нь гаргаж өгсөн юм.

Жүжигчин Н.Оюунчимэг өмнө нь хошин урлагийн нэрт мастер Дашхүүгийн хүү найруулагч Д.Галбаяртай амьдарч байсан бөгөөд дундаасаа гарсан охиноо аав дээр нь орхиод хоёр дахь амьдралдаа хөл тавьсан билээ.