Монголын загварын ертөнцөд эрэгтэй моделиуд тун цөөн бий. Тэгвэл тэдний дундаас царайлгаараа ялгардаг модель бол загвар өмсөгч С.Сарнайгийн нөхөр загвар өмсөгч Э.Мөнх-Эрдэнэ.

Өдгөө хоёр хүүхэдтэй хосууд маань “Monroze” брэндээ чамгүй амжилттай авч яваа. Эхнэр нь загварыг зохион бүтээж, фото моделиор ажилладаг бол нөхөр Э.Мөнх-Эрдэнэ гэрэл зурагчин, борлуулалт сурталчилгааны ажлыг гардан гүйцэтгэдэг гэдэг. Өөрөөр хэлбэл, загвар өмсөгч Э.Мөнх-Эрдэнэ эхнэрээсээ илүү брэндийнхээ алсын хараа, хэтийн зорилгоо тодорхойлж, бизнесийн хөгжүүлэлтийг нь хийдэг.
Э.Мөнх-Эрдэнэ одоог хүртэл “Монгол модель” агентлагт харьяалагддаг бөгөөд “Эф Си Улаанбаатар” нэртэй хөлбөмбөгийн багийн тамирчин залуу юм.
Эхнэрээсээ илүү хүүхнүүдийн харцыг булаадаг энэ залуу эрэгтэй моделиуд дундаа царайлгаараа тэргүүн эгнээнд жагсдаг.