ANNA Cashmere нь хамгийн сайн чанарын ноолуураар орчин үеийн загварын чиг хандлагыг харуулсан загварлаг бүтээгдэхүүн урлаж хэрэглэгчдэдээ тогтмол шинэ өнгө төрхийг санал болгохыг эрмэлздэг бөгөөд монголын нүүрийг дэлхийд тахалдаг цөөн компаниудын нэг.
Өөрөөр хэлбэл, гадаадад зах зээлд ажилладаг бөгөөд ам.долларыг их хэмжээгээр эх орондоо татдаг үндэсний үйлдвэрлэгч нарын нэг юм. Тус брэндийг үүсгэн байгуулагч Г.Ариунжаргал хэмээгч энэ бүсгүй дэлхийн эмэгтэй захирлуудын холбооны (WCD) гишүүн, “Forbes Mongolia” сэтгүүлээс гаргадаг “30 хүртэлх насны 30 шилдэг залуу” жагсаалтад багтаж байсан нэгэн.
Монгол Улс жилд дунджаар 27 сая ямаанаас нийт 9600 тн орчим түүхий ноолуур гарган авдаг. Түүний дөнгөж 10 хувийг нь л тодорхой хэмжээнд дотооддоо боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Үлдсэн 8000 тн орчим түүхий ноолуурт зөвхөн анхан шатны боловсруулалт хийгээд гадагшаа, ихэвчлэн Хятад руу экспортолдог юм.
Монгол Улсын хэмжээнд өнөөдөр 120 үйлдвэр ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Anna Cashmere” брэндийн хувьд тэдэнтэй өрсөлдөх, тэдний зах зээлийг хуваах зорилготой биш аж. Тус брэнд өдгөө Америк, Өмнөд Солонгос улсуудад албан ёсны салбартай бөгөөд саяхан дэлхийн хамгийн баян хот гэгддэг Дубайн зах зээлд гаргажээ.