Нүүр будалтын дэлхийн аваргын тэмцээнд Ари иог студийн захирал, DIVA beauty academy-ийн үүсгэн байгуулагчдын нэг Ц.Ариунзаяа шинэ оны эхээр алтан медаль хүртэж Дэлхийн аварга болсон билээ.

Гоо сайхны олимпийн түүхэнд “НЕОН MAKE UP” шинэ категор дэлхийн аваргын тэмцээнд нэмэгдэж орсон нь энэ бөгөөд анхны ялагч нь Монгол Улсаас төрсөн нь энэ юм.

Нийт 50 гаруй орны шилдэг 3000 оролцогч дэлхийн өнцөг булан бүрээс энэхүү тэмцээнд оролцдог билээ.


MakeUp artist бүрийн мөрөөдөл зорилгын оргил болох энэхүү OMC Hairworld дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нь энэ жил 75 дахь удаагаа зохион байгуулагдаж буй нь энэ. Уг тэмцээнд Монгол Улс 15 дахь жилдээ оролцсон юм.


Түүний энэхүү амжилтыг өнгөрсөн жилийн тус тэмцээний хуримын будалтаараа дэлхийд тэргүүлсэн Ээгий буюу Энхчимэгтэй андуурах хүн олон.
Бүсгүйчүүдийн хувьд хоёулаа дотно найзууд бөгөөд гадаад дүр төрхөөрөө ч хоорондоо төстэй.

Тиймдээ ч тэднийн андуурч, эндүүрэх хүн олон байдаг биз ээ.

Жил дараалан дэлхийд аваргалсан Ари, Ээгий хоёрын сүүлийн үеийн зургаас сонирхуулж байна.