Өөрийн гэсэн өнгө аяс үзэл бодолтой Реппер Gee хоёр хүүхдийн эцэг. 2016 онд нижгэр хурим хийсэн тэрээр өөрийнхөө үзэсгэлэнтэй, даруухан гэргийгээр гоёх дуртай.

Түүний эхнэрийг Н.Минжирмаа гэдэг бөгөөд социологич мэргэжилтэй нэгэн. Нөхрөөсөө даруй 8 насаар дүү түүнийг реппер залуу эргүүлж байхдаа “Ах нь чамайг хүлээнэ” хэмээн хэлж байсан гэдэг.


Гэхдээ Gee эхнэртэйгээ хэрхэн танилцсан түүхээ олон нийтэд дэлгэхийг хүсдэггүй.

Гэхдээ нэлээд хугацааны өмнө нэгэн сонинд ярилцлага өгөхдөө “Уулзах ёстой хүмүүс уулздаг л юм байна билээ” хэмээн ярьсан байдаг.