БНМАУ-ын баатар, Маршал Юмжаагийн Цэдэнбал агсны эдэлж хэрэглэж байсан “Бенз” маркийн автомашиныг худалдаалахаар болжээ.


Тодруулбал, тус автомашин нь Ю.Цэдэнбал агсны хамаатны ойрын хүнд өвлөгдөн ирсэн байна.

Тэрбээр мөнгөний шаардлага гарсан тул дээр үеийн ур хийцтэй автомашин сонирхсон нэгэн нь цуглуулгадаа нэмэрлэх боломжтой гэсэн ба “тус автомашин 1969 оны загвар, Ю.Цэдэнбал агсны тэр үедээ хэрэглэж байсан яг л тэр хэвээрээ байгаа.

Мөн Монголд ганцхан бөгөөд мотор:280s, үнэ 150 сая төгрөгөөр худалдаалж байна” гэсэн юм.