УИХ-ын гишүүн асан Г.Уянга өөрийн унаж байсан унаагаа хэд хоногийн өмнөөс зарахаар сэтгэл шулуудаж зарсан ч, наймаагаа буцаажээ.

Учир нь тэрээр 2-3 хоногийн өмнөхөн тус автомашинаа 40 сая-д борлуулахаар зар тавьж, улмаар наймаа тохиролцсон байжээ.

Гэтэл яг авах өгөхдөө тулахдаа 46-ыг нэхэмжилсэн байна. Үүнийгээ тэрээр автомашиныхаа дугаартай холбон тайлбарлаж, үнээ нэмсэн аж.

Тэрээр “Машины дугаараа хамт зарахгүй, авч үлдэнэ гэснээс болж наймаа буцаж байна. Бас цаашаа миний машиныг зарчихсан байжээ. Тиймээс 46.000.000-д авахаар булаацалдсан хүмүүст дахин боломж гарч байна. Үнэ: 46.000.000-д шууд өгнө. /Ямар ч яриа байхгүй/. Орж ирснээс хойш зөвхөн би барьсан. УИХ-ын гишүүн, Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажилласан нийт 7 жилд ховорхон унасан” хэмээсэн байна.

Г.Уянга хатагтайн энэхүү постны дор иргэд ихээхэн шүүмжлэлтэй хандан, түүний шуналыг гайхсан байна.