“Бүтэн амьдрал” олон ангит киноны Цэнгэлмаагийн дүрээр олны талархлыг бас “зэвүүцэл”-ийг хүргээд буй жүжигчин Эрдэнбилэгийн Пүрэвжаргалыг мэдэхгүй кино сонирхогч ховор болов уу.

Тэрбээр өмнө нь “37-р точка”, “Аdmin Z”, “Сүүлчийн шөнө”, “Ороолон”, “Богд хаан”, “Харанхуй хад”, “Хөхөөний үүр” зэрэг 10 гаруй уран сайхны кинонд гол болон туслах дүр бүтээсэн.

Тэгвэл тэрээр өнөөдөр нээлтээ хийж буй “Сүүдрээр гэтэгч” кинонд гол дүр бүтээжээ.Кино нээлтийн үеэр СТА цол хүртэн батламжаа гардаж авчээ.

Хөөрхөн жүжигчин бүсгүйд баяр хүргэе.