Жүжигчин И.Одончимэг хамтрагч Н.Ононгоо өмөөрөв. Тэрээр “Ононг санаатай муулж,бичиж байгаа хүмүүст хандаагүй шүү!!!

Тэд угаасаа юу ч хэлсэн муулна, ойлгож мэдэж байгаа ч муулна.. Мэдэхгүй даган баясаж, хүний ховын үгэнд итгэгч нарт хандаад хэдэн үг хэлчихье! Хийсэн ажилтай, хэлэх үгтэй, өөрийн амьдралаа зөв авч явахын зэрэгцээ өдий төдий залуу уран бүтээлчдийг Монголын урлагт хөл залгах гүүр нь болж, олон сайхан уран бүтээлийг #санаачилж, #бодож #боловсруулж,#удирдан чиглүүлж, #зохион #байгуулж, #амжилттай #бүтээлцэж, #урлагийн #салбарт #олон #менежментийг #анх #зоригтой #эхэлж #нэвтрүүлсэн түүнийг энэ зэргийн ажлыг хийж чадахгүй гэж олон долоон юм бичих нь үнэнхүү тэнэг хандлага байна.

Тиймээ,ажиллаж чаддаг хүнд нэг их хүнд даалгавар биш байна!

Даалгасан,итгэсэн ажлыг нэр төртэй биелүүлдэг, сэтгэлтэй, мэдрэмжтэй дээр нь шударга бус санагдвал найз нь байна уу, дарга, нэр хүндтэй хэн нэгэн байх нь хамаагүй шууд л хэлье гэснээ хэлж чаддаг Онон шиг характертай, муугаар хэлбэл хэнхэг хүн Монголд одоо үй олноороо хэрэгтэй байна!

Яадгын дуучин Наараад ч нэг ажил даалгахад одоогийн зарим дарга нараас хэдэн хувь илүү байна гэдэгт би итгэнэ.Ингэлээ гээд бариад идээрэй! Өнөөдөр Монголд ярьж, чалчиж, шүүмжлэхээс илүү улаан гараараа ханцуйгаа шумлаад, он цагтай уралдаж, ажил амжуулж хийдэг тийм удирдлагууд хэрэгтэй байна.

Тийм болохоор Онондоо баяр хүргэе!” Гэжээ.