Монголын шоу ертөнцийн хамгийн эрэлттэй, зэрэглэл өндөр хөтлөгч бол жүжигчин Ууганбаяр.

Түүнгүйгээр том шоунууд төсөөлөгдөхийн аргагүй болсон гэхэд болно. Оны эхний оддыг цуглуулсан “Hair couture” шоу хүртэл түүний хөтлөлтөөр “замчлагдан” олны хүртээл боллоо.
Хөтлөгч Ууганбаярын хувьд ямар ч арга хэмжээг өөрийн маневраар хөнгөхөн аваад явчихдаг, авьяаслаг хөдөлгөөнтэй нэгэн гэдгээрээ алдартай. Өдгөө 37 нас хүрч буй тэрээр эхнэр гурван хүүхдийн хамт Улаанбаатар хотын зэрэглэл өндөр хороололд амьдардаг. Мэдээж түүний өмссөн хувцас, унадаг машин нь эзнээ дагаад “үнэтэй” л байж таараа.­