Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, олимпын хүрэл медальт, дэлхийн аварга М.Уранцэцэг өнөөдөр Хөдөлмөрийн баатар цолны найраа хийж байгаа билээ.


Дэлхийн аварга болсон Монголын анхны эмэгтэй жүдоч тэрбээр өнөөдөр жүдо бөхөөс зодог тайлж буйгаа албан ёсоор зарлав.
М.Уранцэцэг “Өнөөдөр энд хамгийн эрхэм, дотны хүмүүс минь цугларчээ. Би нэгэн чухал шийдвэрээ хэлэх гэж байна.

Яг өнөөдөр жүдо бөхөөс зодог тайлж байна. Дахиж жүдо барилдахгүй. Ингэж хэлэхээр надад хэцvv байна.
Бүхэл бүтэн 16 жил жүдо бөхөөр хичээллээд сайхан хамт олонтой боллоо. Бүгдэнд нь маш их баярлалаа.

Үе үеийн багш нартаа баярлалаа. Үүнээс хойш холимог тулааны UFC холбоонд тулалдахаар болсон. Тун удахгүй та бүхэндээ аваргын бүсийг авч ирнэ гэж амлая” гэлээ.