Оюутны ширээнээс гуравхан жилийн өмнө өндийж, өдгөө дөрвөн кинонд тоглосныхоо гуравт нь гол дүр бүтээгээд амжсан авьяаслаг, залуу жүжигчин, дуучин С.Идэрмаа өдгөө УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийнд бэрлэх гэж буй.

Тэрээр эрхэм гишүүний том хүү Энхмөрөнтэй амраглаад жил орчмын нүүр үзэж буй бөгөөд сар гаруйн хугацаанд Тайландад аялал хийж байгаад ирсэн.
Гадаадад аялж гахай шувууны мах идсэн тэрээр өөрийн цахим хуудаснаа монголын үйлчилгээний салбарынхан таалагддаггүй тухайгаа бичжээ.
Тэрээр “Би ажил хөдөлмөр эрхэлдэг хүмүүст их дуртай, бас бахархадаг. Гэхдээ манай үйлчилгээний газруудад харилцаа, соёл гэдэг сургалт ордог бол илүү гоё болох байлаа.

Наад зах нь мэнд ус байхгүй, харахад ууртай ч юм шиг, дуугарч өгдөггүй, ер нь нэг л тийм хүйтэн энергитэй.

Мэнд устай байя гээд Сайн байна уу гэхээр, урдаас кофе гарахгүй шүү, эсвэл шууд юу захиалах вэ гэх жишээний. Харилцаа бол бүх салбарт хамгийн чухал зэвсэг санагддаг” гэжээ.