Татварын ерөнхий газрын харьяа Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв (ГТСМТТ)-ийн ажилтнуудтай нийлж, татварын байгууллагын нууцлал бүхий мэдээллийг задруулан аж ахуйн нэгжийн татварын өрийн мэдээллийн системд өөрчлөлт хийж устган, тухайн аж ахуйн нэгж, иргэдээс хахууль авч байж болзошгүй хэргийг ЭЦА-ны Эдийн засгийн гэ м т  хэрэгтэй тэмцэx газрын ажилтнууд 2021 оны арваннэгдүгээр сарын сүүлчээр илрүүлэн шалгаж эхэлсэн билээ.


Цагдаагийн байгууллагынхан тус төвийнхөн болон татварын байгууллагынхныг шалгаад НӨАТ-ын хуурамч бичилт хийж, иргэн аж ахуйн нэгжийг залилж, төсөвт төвлөрүүлэх их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийдэг бүлэг хүмүүс байж болзошгүйг тогтоосон юм.

Мөрдө н шалгах ажиллагааны явцад Татварын ерөнхий газрын Хяналт шалгалт арга зүйн газрын улсын байцаагч Н.Ж ГТСМТТ-ийн мэргэжилтэн Х.Т, М.У нартай хуйвалдан дээрх гэмт хэргийг үйлдэж, тухайн аж ахуйн нэгж, иргэд болон НӨАТ-ын хуурамч бичилт хийж татвар төлөхөөс зайлсхийсэн хүмүүсээс 143 сая төгрөгийн хаxууль авсан хэрэгт холбогдсон.

 

Улмаар дээрх гурван хүнтэй хамт хэд хэдэн аж ахуйн нэгжийн албан тушаалтан, иргэдийг яллагдагчаар татаж, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхнээр үргэлжлүүлэн шалгуулахаар шилжүүлсэн гэнэ.