УДЭТ-ын “Захиргаа, удирдлагын хэлтэс”-ийн дарга, МУГЖ Б.Отгонбатыг танихгүй хүн ховор. Эмэгтэйлэг “маневр”-аараа олноос онцгойрдог тэрээр Олон улсын хүүхдийн зуслан “Найрамдал” төвийн захирлаар олон жил ажилласан нэгэн.

Тэрээр тун шүтлэгтэй нэгэн бөгөөд өглөө бүр ихэвчлэн 07:00-07:30 цагт босч, өглөөний цайгаа уусныхаа дараа ойр зуурын бэлтгэлээ хангачихаад бурхандаа мөргөөд ажилдаа гардаг гэнэ шүү.

Өглөөг гэгээлэг бодлоор эхлүүлэхийг эрмэлздэг тэрээр өөрийн амьдралын аз жаргалынхаа “тарни”-ийн талаар нэгэн хэвлэлд ярихдаа “Хүнд далдын хүч, бусдын дэмжлэгээс илүү өөртөө итгэх хэрэгтэй гэж боддог. Залуу хүн завгүй байх тусмаа аз жаргалтай, амжилттай байдаг гэдэг үг бий. Ажилтай байх нь амьдралтай байхын эхлэл шүү, тиймээс хийж бүтээцгээе гэж уриалах дуртай.

Миний аз жаргалын тарни бол залуу хүн завгүй тусмаа аз жаргалтай бөгөөд амжилттай гэдэг үг” гэжээ.