Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Золбоот маш ховор төрсөн өдрийн төөрөгтэй хүн ажээ. Тэрээр ХОНЬ жилтэй, ХОНИНЫ орд, ХОНЬ цагт төрсөн гээд ховорхон хувь тохиолд мэндэлсэн хүн ажээ. Энэ тухайгаа тэрээр “Би заримдаа боддог.

Хонь жилтэй хэрнээ, хилэнцийн ордонд төрчихгүй яав даа гэж. Хонь жилтэй, хонь ордтой, хонь цагт төрсөн хүнд уур уцаар гэж байдаггүй юм. Ийм жилд төрсөн хүн хэрvvл гэдэг юмнаас маш хол явахыг боддог. Би хэрvvл  гэдэг юмыг үзэн яддаг. Ямар сайндаа, гэртээ эхнэрийгээ ч гэсэн жаахан эвгүй аашлахаар, битгий ийм муухай янз янзаар хэл, миний хүүхдийг битгий загнаад бай, зүгээр хэл л дээ, зүгээр хэлэхэд ойлгоно гэж хэлдэг. Ер нь айл өрхөд ч гэсэн хэpvvл байж болохгүй. Хэрvvлтэй айлыг аз жаргалгүй айл гэж ойлгодог. Хэрvvл бол хамаг муу муухайг дууддаг бүрээ. Би бол зодоо н ч  хийж чадахгүй, хэрvvл ч хийж чадахгүй байгаа нь л ийм хүлцэнгүй хүн дээ” гэжээ.
Жүжигчин Г.Золбоотыг “Эерэг дүрийн мастер” гэж өргөмжилдөг ч сөрөг дүрийг сайн бүтээдгээ “Мойлхон” кинонд харуулсан. Хэлмэгдлийн үеийг харуулсан “Мойлхон” кинонд жүжигчин Б.Баярмаатай хамтран тоглож, Б.Баярмааг их ч зовоосон. Мөн “Vхэж үл болно Чингис хаан” кинонд хүлэг баатар Боорчи өрлөгийн дүрийг бүтээсэн. Жүжигчин Г.Золбоотын тоглосон киноны дүрийг тоочвол урт жагсаалт гарна.
Охид бүсгүйчүүдийн шүтээн болсон Г.Золбоотын гэр лүү хүүхнүүд залгаж, анхны эхнэрийнх нь үйлийг үздэг байсан гэдэг. Эхнэр Н.Мөнхтуяагаас нь “Нөхрөөсөө салаа д өгөөч” гэж гуйх бүсгүй ч байжээ.

Г.Золбоот анхны эхнэртэйгээ 20 шахам жил амьдарч, гурван хүүхдийн аав болсон. Том хүүтэйгээ хамт “Хайр эргэсэн хавар” кинонд аав, хүү болон тоглож байлаа.

 

Г.Золбоот жүжигчид дундаа эхнэртээ туйлын үнэнч гэгдэж байсан. МУГЖ Г.Золбоот нас нь 50 дөхсөн насандаа гоонь эр болсон. Авааль эхнэр Мөнхтуяа нь хилийн чанадад мэргэжил дээшлүүлэхээр явж, удаан хугацаанд хол байсан гэр бүл салса н гэдэг.

Сайхан залуу Г.Золбоот удаан ганцаараа явсангүй. Дундговь нутгийн Золбоот жүжигчин Архангай аймгийн хүргэн болсон. МУИС-ийг хуульч мэргэжлээр төгсссөн, ЗГХЭГ-т ажилладаг Г.Солонго гэдэг бүсгүйтэй хамт амьдарч, 50 насандаа хэнз үртэй болсон билээ.